Wednesday, January 18, 2017

Preview attachment Google Drive Tutorial 2015 - Quick Start.mp4
  • Google Advanced Search
  • Gmail
  • Google Docs
  • Google Drive
  • Google Calendar
  • Google Groups
  • Google Scholar
  • Google Translate
  • Google Books
  • Google Hangout
  • Google Tasks
  • Google Apps for Education

Бид Google-ийг зөвхөн үг бичиж хайгаад үр дүнгийн эхний нүүрнээс ганц хоёр холбоосоор шагайж үзэх төдий л ашигладаг, үгүй бол англи үгийн алдаа шалгах гэж. Тэгвэл хөрөнгөөрөө дэлхийд хамгийн дээгүүрт бичигддэг Google-ийн хүчин чадал ердөө л энэ юм гэж үү? Мэдээж тийм биш, бид л мэддэггүй, мэдсэн ч ашиглаж чаддаггүй болохоос бидний амьдралын өдөр тутмын асуудлуудын ихэнхийг нь төвөггүй шийдэж чадах олон олон гайхалтай боломжууд тэнд “ил нуугдаж” байдаг. Гагц хүү бид түүнийг нь олж мэдээд, хэрэглэж сурах нь л асуудал юм.

Хамгийн энгийн жишээнээс эхлье. Энэ бол Google-ийн ахисан хайлт. 

Google Advanced Search

Цөөн үгээр тайлбарлавал бид өдөр бүр ашигладаг Google хайлтын системд ганцхан textbox байдаг гэж эндүүрдэг, тэгвэл бид хайлтаа илүү нарийн болгох асар олон тохируулга, сонголтууд байдгийг тэр бүр мэддэггүй. Жишээ нь зөвхөн тухайн сайтаас хайх, ийм үгийг ороогүй, ийм холбоо үг заавал орсон, зөвхөн PDF, DOC файлууд гэх мэт.

  • Google том жижиг үсэг ялгадаггүй. Ө.х. Сүхбаатарын Одон = сүхбаатарын одон, энэ жишээнд хүн, медаль хоёрыг ялгахгүй гэсэн үг.
  • Тодорхой сайтаас хайхдаа хайлтыхаа ард site:[САЙТЫН DOMAIN] гэж залгаарай. Жишээ нь Сүхбаатарын одон site:wikipedia.org гэж бичсэнээр wikipedia.org сайтаас Сүхбаатарын одон гэж хайна.
  • Google хайлтын өгөгдлийн үг бүрийг тусад нь авч үзэн хайдаг, тэр ч бүү хэл зарим үгийг гээж хайх нь ч бий, жишээ нь Сүхбаатарын одон гэж хайхад “Улаан тугийн одон”, “В.Высоцкий Д.Сүхбаатарын дүрд тоглов” гэх мэт бидний хүсээгүй үр дүнгүүд ч гарч ирдэг. Тэгвэл хайлтын өгөгдлөө байршил болон дарааллаа алдалгүй, аль ч үгээ үл гээн, дундуур нь өөр үг ороогүй байдлаар хайхыг хүсвэл кавичка буюу “” хаалтаар хашиж өгөхөд л болох юм.
  • Кавичкаар хашиж өгсөн хайлтын өгөгдөл дунд од буюу * тэмдэгт тавьсанаар үүний оронд ямар нэг үг байхыг илтгэдэг. Жишээ нь бид Alice in wonderland гэдэг номны нэрний эхний Alice гэдэг үгийг мартсан гэж үзье. Номны нэр юм чинь кавичканд хашиг хэрэгтэй, тэгээд ямар нэг үг, дараа нь in wonderland гэж орсон байх ёстой гэдгийг “* and wonderland” гэж хайна.
  • Тэгвэл зөвхөн ийм, үгүй бол ийм өгөгдөл орсон хайлтын үр дүнг гаргахын тулд хоёр кавичкатай өгөгдлийн дунд OR гэдэг түлхүүр үг ашиглана. Жишээ нь олгой хорхойн тухай хайхдаа “Mongolian death worm” OR “Олгой хорхой” гэж хайвал илүү лаг үр дүнд хүрэх юм.
  • Цаг, цаг агаар, нар жаргах/мандах цаг, нислэгүүд гэх мэт тухайн газар нутагтай хамааралтай зүйлийг хайхыг хүсвэл газрынхаа нэрийн урд weather, time, sunrise, flights from, flights to гэх мэт түлхүүр үгсийг ашиглахад л хангалттай. Жишээ нь time Ulaanbaatar. Үр дүн нь таны урьд өмнө нь харж байгаагүйгээр сонирхолтой гарч ирэхвий.
  • Мөн бид түгээмэл хэмжигдэхүүнүүдийг хувиргах, шилжүүлэхдээ маш хялбар, хурдан ашиглаж болдог. Хэрвээ таны ойр хавьд тооны машин байхгүй, мөн та нэг килограмд хэдэн паунд байдгийг мэдхэгүй байгаа тохиолдолд яг одоо google.com гэж ороод 1 kg = pound гэж хайхад л болно. Мэдээж өөр олон төрлөөр бичиж болно, жишээ нь miles to kilometer, 5C = ?F гэх мэт. Мөн л байнга гардаг үр дүнгүүдээс тэс өөр үр дүн гарч ирнэ, танд сонирхолтой байх болно. Бүр математикийн түвэгтэй тэгшитгэл ч бодож болно, хувьсагчтай тэгшитгэл бичвэл графикыг нь хүртэл зурж өгдөг, жишээ нь y = x^2. Ингээд тооны машинаа хаяж болохоор боллоо. Мөн мэдээж валюут, та яг одоо 5 доллар хэдэн рубльтэй тэнцэх вэ гэдгийг өөрөө хайж олоорой.
  • Мөн хамгийн их хэрэг болдог зүйл бол файлын өргөтгөлөөр хайх. Жишээ нь та илтгэл тавих боллоо гэхэд нэтээс PPT өргөтгөлтэй файл хайх шаардлага гарна, энэ тохиолдолд та хайлтынхаа араас filetype:ppt гэж өгөхөд л хангалттай, ингээд таны хайлтын үр дүнгүүдээс зөвхөн .ppt өргөтгөлтэй файлуудыг нь шүүж харуулах болно.
  • Тооны завсарт хайх бол тухайн хоёр тооныхоо дунд дараалсан хоёр цэг буюу .. тавина. Жишээ нь 1900-2000 оны хоорондох нээлтүүдийг хайх бол 1900..2000 нээлтүүд. Тэгвэл тухайн тооноос их гэвэл ард нь хоёр цэгээ, бага гэвэл урд нь хоёр цэгээ тавина, тун энгийн байгаа биз. Жишээ нь 300 болон түүнээс дээш морины хүчтэй машин хайх бол 300.. horsepower car гэж хайна, эсэргээрээ 220 вольтоос бага хүчдэлд ажилладаг дриль хайх бол ..220 v drill.
  • Спорт, хувьцаа, валют гээд л бид өглөө бүр шалгах хэрэгтэй хувьсамтгай тоонууд олон байдаг. Тэднийг та тухайн зүйлээ зөв түлхүүрээр хайснаар л гайхалтай интерактив байдлаар харж болно. Жишээ нь Miami Heat баг өнгөрсөн шөнө ямар багтай таарч, ямар оноотой тоглосон бэ гэдгийг miami heat гэж хайхад л болно. Тэгвэл Google-ийн хувьцаа өнөөдөр хэд болсоныг GOOG гэж хайхад л график юутай ээтэйгээр гараад ирнэ. Тэгвэл ам. долларын валютыг яаж хайх бол?
  • Тухайн үг ороогүй хайлтыг гаргахын тулд хасах буюу - тэмдэг ашиглах хэрэгтэй. Жишээ нь dog гэж хайхад hot dog-ууд гарч ирээд байвал hot гэдэг үгийг хасна, ингэхийн тулд dog -hot гэж хайна.
  • Тэгвэл тухайн үгтэй ойролцоо утгатай үгийг хайхдаа ~ тэмдэгийг ашиглана. Жишээ нь nutrition гэдэг үгийг мартсан байлаа гэж бодоход food гэдэг үгийн ойролцоо утгаас олж болох юм, ~food facts гэж бичээд л.
  • Үүнээс гадна дээрх бүх зүйлс хоорондоо төгс комбинацлагдана гэдгийг санаарай. Жишээ нь би тухайн сайтын илэрцээс ороогүй байх гэдгийг - тэмдэг болон site: түлхүүр үгийг цуг ашигласнаар гаргаж авна.Сүхбаатарын одон -site:wikipedia.org гэж хайсанаар юу болохыг та урьдын мэдлэг дээрээ үндэслэн таамаглах гээд үз дэ ;)
  • Тухайн үгний утга, дуудлага, дэлгэрэнгүй тайлбарыг харахыг хүсвэл урд нь definition түлхүүр үгийг тавьж өгөөрэй. Жишээ нь definition computer.
  • google.com/advanced_search гэж ороод илүү няхуур, гүнзгий хайлтын өгөгдлүүдээр илүү нарийвчлан хайж болдог. Энд яг ийм үг орсон, ийм үг ороогүй, энэ засврын, иймэрхүү утгатай, ийм хэл дээр, хэзээний гэдгийг нь тохируулж өгч болохоос гадна энэ сайтаас, ийм файл гэдгийг нь ч зааж өгч болно. Хэрвээ та ишлэх, хуулж ашиглах гэж байгаа бол оюуны өмчийг нь зааж өгсөн ч болно, тэр ч бүү хэл хайлтын үр дүнг дэлгэрэнгүй байх уу товч байх уу гэдгийг нь тохируулж өгч болно.
  • Google Images, Google Books, Google Videos гээд бусад дэд төрлүүдээс хайж сурах нь өөрийн хүссэн медиа мэдээллээ олоход чухал ач холбогдолтой. Жишээ нь зөвхөн зураг хайх гэж байгаа бол Google Images танд илүү амар, бас илүү олон боломжийг олгоно. Зургуудыг шууд дэлгэцэнд жагсааж харуулахаас гадна та хэмжээ, төрөл, файл, тэр ч бүү хэл ерөнхий өнгөөр нь хүртэл хайж болно. Мөн тухайн зургийн талаар мэдээлэл ч авч болох юм, ө.х. таны судлагааны ажилд хэн нэгний хөрөг зураг байсан гэж үзье, та түүнийг хэн болохыг мэдэхийг хүсвэл Google Images-ийн хайлтын цонхруу тухайн зургаа чирч аваачихад л тухайн зурган дээр хэн байгаа, түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох бүх мэдээллийг гаргаж өгдөг.

Gmail

Google зөвхөн юм хайдаг сайт биш юм, Google гэдэг нэрийн дор асар олон мянган том жижиг төсөл, үйл ажиллагаа, сайтууд ажилладаг. Тэдний хамгийн томуудын нэг нь Gmail юм.

Gmail нь Google-ийн үндсэн мэйл үйлчилгээ үзүүлэгч бөгөөд Google-ийн ихэнх үйлчилгээ энэ сайтын бүртгэл дээр явагддаг. Энгийнээр бол Google-ийн зарим чухал боломжийг нь Gmail-ийн yourname@gmail.com гэсэн мэйл хаягтай болсон байж л ашиглаж болдог, мөн нэвтэрч ашигласнаар илүү давуу талтай болдог. Тиймээс та Google-ийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахыг хүсвэл заавал Gmail хаягтай болоорой.

Google Docs

Бид Word, Excel гэж хэрэглэдэг шиг Google Docs нь бичиг баримт боловсруулах онлайн хэрэгсэл юм. Та Docs дээр энгийн бичиг баримт, хүснэгт, слайд гээд бичиг цаасны хэрэгцээгээ хангаж болохоос гадна зураг зурж, судлагааны форм хийж судлагаа авсан ч болно. Бусад офисын програмуудаас ялгарах хамгийн том давуу тал нь онлайн юм. Энэ давуу талыг ашиглаад та нэг бичиг баримтыг олуулаа эзэмшиж, засварлаж чадна. Ө.х. та багийнхаа нөхөдтэй цуг нэг файл дэлгээд, таны дэлгэц дээр танай багийн нөхдийн курсорууд шууд бичиж эхлэхийг харах болно, мөн мэдээж таны бичиж байгаа тань ч бусад нөхдөд чинь харагдана. Энэ бол бичиг баримтыг хөгжилтэй, бас хурдан, цаг хугацаа, орон зайн, байршлын хамааралгүй, олны хүчээр бий болгох шилдэг арга юм. Энэ маягаар та багаараа төслийн ажлаа, бие даалтаа, судлагаа, төлөвлөгөө гээд бүх л зүйлсийг хийж болно. Хар дансаа ч хөтлөж болохгүй гэх зүйл байхгүй.

Мэйлээр ирсэн файлыг та заавал татаж авах шаардлагагүйгээр шууд Docs дээр зохих програмаар нь нээгээд үзчихэж болох ба шууд түүн дээр нь засварлачихаж ч болно.

Бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай бүх л зүйлс энд бий. Document дээр жирийн A4 хуудсан дээр текстээ шахах, голлуулах, фонтоо сонгох, томруулж жижигрүүлэх, өргөн, налуу болгох, өнгө солих, зураг, хүснэгт оруулах гээд бидэнд шаардлагатай бүх зүйл байхаас гадна тухайн мөрөн дээр хэлэлцэх, сэтгэгдэл үлдээх зэрэг боломжууд нь олуулаа нийлж бичиж байгаа үед маш их хэрэгтэй байдаг. Spreadsheet ашиглаж байгаа үед нүдэнд математик функц оруулах боломж нь ч гэсэн бий, бусад програмуудтай яг адилхан учир ашиглаж ядах зүйлгүй. Chart-ууд ч мөн боломжтой. Presentation-ны хувьд давуу тал нь хажуугийн багна дээр Google Scholar-аас хайлт хийгээд шууд бэлэн материал оруулж ирдэг боломж байдаг, үүнээс гадна маш олон шинэ боломжуудаар хангагдсан байдаг. Жишээ нь та слайдуудаа онлайнаар олон нийттэй хуваалцаж болно. Бүгдэн дээр нь олуулаа хамтарч ажиллах боломжийг нь хангаж өгсөн ба хэрвээ та хүсвэл дэлхийн бүх хүмүүстэй хамтарч болно. Энэ тохиолдолд чат маш их үүрэгтэй. Draw дээр та энгийн дүрсүүдээр ямар ч зураг зурж болох ба энгийн график, чарт, план, диаграмуудыг төвөггүй зурж чадна.

Google Drive

Багийнхаа хамт олонтой нэг төсөл дээр хамтарч ажиллаж байх үед ганц бичиг баримт бус олон төрлийн файлууд, жишээ нь хүснэгт, зураг, тэр ч бүү хэл видео файлуудыг ч олон олон хавтсууд дотор хадгалах хэрэг гардаг. Энэ асуудлыг Google Drive шийдэж өгөх ба танай багийн төслийн файлуудыг хэрэглэхэд хялбар, маш найдвартай хадаглаж чадна. Үүний дараа та нар гар утас, гэрийн, сургуулийн, ажлынхаа компьютерууд дээрээсээ файлуудаа шууд нээж, ажиллаж болно. Учир нь Google Drive нь Google Docs-той шууд холбогддог. Мөн танай төсөл хэтэрхий нүсэр, олон файлуудаас бүрддэг бол файлууд дотроосоо хайлт хийх хүртэл боломжтой.

Гүүгле Драйв нь танд файлуудыг үүсгэж бүтээх, түүнийгээ бусадтай дундаа хэрэглэх, хамтран ажиллах нэгэн ОРЧИН газар юм. Драйв-ыг та найз нөхөдтэйгөө хамт судалгааны төсөл дээр ажиллахдаа, хайрттайгаа хамт хуримаа төлөвлөхдөө эсвэл байр түрээслэгчтэйгээ хамт төлбөр тооцоо хийх гэх мэт янз бүрийн байдлаар хэрэгцээндээ ашиглах боломжтой. Та өөрийн видео файл, авсан гэрэл зургууд, баримт бичиг, PDF файлуудыг Драйвын орчинд ачаалж байрлуулаад ашиглах бүрэн боломжтой. 

Гүүгле Драйв -аар та юу хийж чадах вэ: 
Бүтээж бас хамтарч чадна. Гүүгле Драйв дотор Google Docs (Гүүгле баримт бичиг) суурилсан тул та өөрийн баримт бичиг, хүснэгт файл, үзүүлэн файлууд дээрээ шууд ажиллана. Баримт бичгээ бичих, засварлах явцдаа агуулгыг (PDF, зураг, видео,бичвэр файлууд ...) бусадтай хуваалцаж хэлэлцүүлэг сэтгэгдлийг хүлээж аваад тэр дор нь санаа оноог нэмэх мөн хариу бичих байдлаар юуг ч бүтээж боловсруулж болох боломжтой. Хуваалцсан зүйл дээр бусад нь санаа бодлоо бичсэн үед та санамж хүлээж авна. 
Хадгалсан файлууддаа аюулгүй, хаанаас ч хандах боломжтой. Таны бүх файл тэнд л байна. Та өөрийнхөө зүйлд гэрээсээ, ажил дээрээсээ эсвэл хаанаас ч өөрт байнга явдаг төрөл бүрийн төхөөрөмжөөр вэбээр орж ажиллах боломжтой. Та өөрийн Mac эсвэл PC дээр Драйвыг суулгаад мөн Андройд утас болон таблет дээрээ Drive app (Драйв Айпп) -г татаж суулгана. Бид таны iOS төхөөрөмжид зориулсан Драйв Айпп -г бүтээхээр ажиллаж байна. Хараа султай хүмүүс зориулалтын Драйв-ыг дэлгэц уншихдаа хэрэглэх боломжтой. 
Бүгдийг хайх боломжтой. Түлхүүр үг болон файлын төрлийн нэрээр шүүж мөн файлын эзний нэрээр гэх мэт олон янзаар хайна. Драйв нь Оптик Тэмдэгт Танигч (OCR) технологиор таньж оруулсан бичвэрийг таньж олно. Жишээ нь хуучин сонингийн хайчилбарыг скан хийгээд оруулсан дүрс зураг та оруулаад хадгалсан байг. Гэтэл та ямар нэг үг одооны ажиллаж байгаа бичвэр дотроо хайхад таны өмнө хадгалсан файлуудыг олоод ирэх жишээтэй. Бид бас зураг таних зарчмыг хэрэгжүүлсэн. Жишээ та аялж явахдаа Драйв-ыг ашиглаад Хөвсгөл гээд газрын нэрээр нь зургуудаа оруулаад орхичихсон байхад дараа [Хөвсгөл] гээд хайхад тэр бүгд дэлгэц дээр цовхроод л гараад ирнэ. Энэ технологи хөгжлийн эхний шатандаа байгаа бөгөөд цаашид сайжирна. 
Хадгаламжийн багтаамжаас хамаарч төлбөргүй(5GB) мөн төлбөртэй янз бүрийн үйлчилгээ байх тул хэрэгцээндээ зориулаад үйлчилгээг авах боломж байна.


Google Scholar

Google Scholar нь Интернетэд байрласан эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн нийтлэл, дипломын төсөл, ном, судалгаа шинжилгээний дүгнэлтүүд, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжлийн хүрээлэнгүүд, судалгааны бүлгэмүүдийн тайлангууд болон тэдгээрийн хураангуй зэрэг өргөн хүрээг хамарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийн бүрэн эх болон ишлэлүүд дундаас хайлт хийх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, Интернет дэх эрдэм шинжилгээний мэдээллийг ашиглах гарц болж өгдөг.

Энгийн Google Search-ээс ялгарах давуу тал нь зөвхөн вэб сайтуудаас бус интернэтэд индекслэгдсэн шинжлэх ухаан, мэргэжлийн судлагаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлууд, төслүүдээс тэр чигт нь хайж, бүрэн эхээр нь унших боломжийг олгож өгдөг.

Google Scholar-ийн хайлтын үр дүнд төлбөртэйгээр болон үнэ төлбөргүйгээр бүрэн эхээр нь унших боломжтой асар олон эрдэм шинжилгээний материалуудын эхүүдийг индексжүүлэн харуулдаг бөгөөд гадаадын ихэнх их дээд сургуулиуд EBSCO, Proquest, JSTOR, Lexis Nexis, Springer гэх мэт ном, сонин, сэтгүүлүүдийн олон онлайн сангуудтай холбогдон бүрэн эхээр унших эрхийг сургуулийнхаа оюутнуудад худалдан авч өгсөн байдаг тул материалуудыг шууд унших боломжтой байдаг. Харамсалтай нь Монголын их дээд сургуулиуд ийм сангуудтай холбогдох эрхийг оюутнууддаа худалдан авч ашиглуулах талаар дорвитой ажил хийхгүй байна. Иймээс бид Open access буюу үнэ төлбөргүй унших боломжтой эхүүдийг л ашиглах эрхтэй юм. Гэхдээ Google Scholar-т үнэ төлбөргүй унших боломжтой эрдэм шинжилгээний материалууд маш олон байдаг гэдгийг хэлэхэд таатай байна. Харин та Америкийн Монгол Судлалын Төвийн номын санд ирж JSTOR сэтгүүлийн сан дахь нийтлэлүүдийг бүрэн эхээр нь унших боломжтой.
Google Scholar нь 2008 онд дэлхийн олон орны багш, эрдэмтэд судлаачдаас авсан санал асуулгаар сургалт эрдэм шинжилгээний шилдэг 100 хэрэгслэлийн нэгээр шалгарсан.

Google Translate

Google Translate нь олон хэлний ухаалаг хөрвүүлэгч багаж бөгөөд энгийн вэбээ хандаж болох боломжоос авхуулаад гар утасаараа дамжуулан түгээмэл хэлнүүдээс түгээмэл хэлүүдрүү үгчилж болон өгүүлбэрчилж орчуулах боломжийг олгодог. Англи, Орос, Герман, Япон, Хятад, Солонгос, Франц гээд 70-аад түгээмэл хэлүүдийн хооронд орчуулга хийх боломжтой. Тухайн хэлийг ямар хэл гэдгийг мэдэхгүй тохиолдолд та Detect language хэмээн сонгоод өөрийн хамгийн сайн мэдэх хэлрүүгээ зааж өгсөнөөр Google Translate тухайн үг/өгүүлбэрт шинжилгээ хийж, ямар хэл гэдгийг нь тогтоогоод таны сонгосон хэлрүү хөрвүүлэх юм, тун гайхалтай. Мөн өөрийн мэдэхгүй үгийг мэддэг хэлнээсээ гаргаж авч болох ба түүнийхээ дуудлага, төстэй үгсийг нь ч харах боломжтой. Тэр ч бүү хэл шууд яриагаараа оруулсан өгөгдлийг ч орчуулах чадвартай, жишээ нь ямар нэг бичлэгийн болон дууны хэсгээс та орчуулуулж болох юм. Мэдээж зурган дээрээс орчуулга хийх боломжтой, энэ боломжийн ачаар сонингийн тасархайн зургийг аваад, дээр нь юу гэж бичсэнийг хүссэн хэлрүүгээ орчуулах боломжтой болж байгаа юм. Орчин үед Google Chrome вэб броузер дээр Google Translate-ийг ашиглаад ямар ч хэл дээр сайтын агуулгыг тэр чигт нь хүссэн хэлрүүгээ хөрвүүлэх боломжтой болсон билээ. Жишээ нь та эрдэм шинжилгээнийхээ ажлын материалыг хайж байтал орос юм уу герман хэл дээр үр дүн гарч ирээд, ороод үзтэл таны мэдэхгүй хэл дээр байгаа тохиолдолд тухайн сайтыг англи хэлрүү хөрвүүл гэх ганцхан товч дарсанаар та тухайн сайтыг унших боломжтой болох юм, гэвч энэ нь Google Translate-ийн олгож буй хамгийн том давуу тал биш ээ. Google хайлтынхаа бүх хуудсууыг translate-ээр дамжуулан бүх хэл дээр индекслэдэг учир таны хайлтын өгөгдөлийг бүх хэл дээр хувирган хайгаад, олон хэлнээс үр дүнг тань гаргаж өгөх нь хамгийн том давуу тал билээ. Ингээд таны судлагааны ажлын хайлтын үр дүн ямар хэл дээр байх нь хамаагүй боллоо.

Google Books

Нэгэн үе хэт олон сая номуудыг тоон хэлбэрт шилжүүлэн олон нийтэд дэлгэж, оюуны өмч зөрчсөн хэргээр шүүхийн хаалга татаж байсан Google Books одоо албан ёсны номны томоохон хайлтын систем болсон. Дэлхийн бүх л номуудыг тоон хэлбэрт шилжүүлж, хайлтанд зориулан индекслэж, дотроос нь мэдээлэл хайхад бэлэн болгож хадагладаг ба бид Google Books-ээс хайлт хийхэд тухайн хайлтын үгийг олон сая номуудын гарчиг, агуулгуудаас хайх бөгөөд хамгийн оновчтой гэсэнийг нь танд харуулдаг. Гарч ирэх номуудыг та шууд дэлгээд харж болох боловч тодорхой хэмжээнд шууд унших боломж нь хязгаарлагдсан байдаг, гэвч бүрэн эхээрээ тавигдсан номнууд цөөнгүй байдаг ч ихэнх хэсэг нь унших боломжтой номнууд ихэнхийг нь эзэлдэг учир эрдэм шинжилгээний судлагаа хийхэд, хайж олоход маш хялбар болгож өгч байгаа юм.

Google Calendar

Төслийн ажил, эрдэм шинжилгээний ажлаа ганцаараа болон багаараа хийхэд нэн түрүүнд цаг хугацааны зохицуулалт, milestone, цагийн төлөвлөлт гаргаж, олуулаа зөвшилцөх хэрэг гардаг. Тэгвэл үүнийг Google Calendar дээр төвөггүй хийж чадна. Жишээ нь та зөвхөн тодорхой event-үүдийг тодорхой найзууддаа хуваалцаж болох ба тэр event-ийг та хэдээс өөр хүн харахгүй байх боломжтой юм. Мөн event дээр тайлбарын болон цаг хугацааны өөрчлөлт ороход бүгдэд нь мэдэгдэх учир санаа зовохгүй байж болно. Google Calendars та бүхний цагийн хуваарийг маш эмх цэгцтэй, гоё харагдуулах ба өдөр, долоо хоног, сар, жилээр хүртэл харах боломжийг олгодог. Сар, өдөр, цаг, минут, тэр ч бүү хэл секунт ч алдалгүй нарийн төлөвлөгөө зохиоё гэж бодож байвал багийнхаа хамт олон дунд Google Calendar Event ашиглаарай, та үүсгэж, тэд засаж болох болно.

Google Hangout

Эрдэм шинжилгээний ажлынхаа багийн гишүүдтэйгээ цаг хугацаа, баршилаас үл хамааран царай царайгаа харан харилцах техникийн боломжийг Google Hangout олгоно. Танай багийн гишүүн чинь гадаадруу явсан бол, үгүй бол багийнхныгаа өөр хэн нэг мэдлэгтэй эгч/ахтайгаа уулзуулах үед заавал сургууль, гэрээсээ гарах шаардлагагүй юм. Царай царайгаа харан ярилцаж байхдаа ч та бүхэн Google Docs ашиглаж, Gtalk-аар чаатлаж, үлдэх, тэмдэглэх мээдэллүүдээ алдахгүй байж болно.

Google Tasks

Та хувийн хэрэгцээндээ аливаа зүйлсийг мартах гээд байдаг бол Google Tasks танд сануулж байх болно. Та өөрийн хийхээр төлөвлөсөн жижиг сажиг ажлууд, даалгаварууд, захиас гэх мэт зүйлсийг өөрт тохируулан ангилж, цаг хугацааны хязгаар зааж өгөн өөрт байнга сануулж байх боломжтой. Энэ нь танд хичээл даалгаваруудаа төлөвлөх, эцсийн хугацааг нь мартахгүй байхад маш их тус болно.

Google Apps for Education

Хэрвээ та дээрх бүх боломжийг хязгаарлагдмал хүрээнд, тодорхой нэрийн дор, илүү уян хатан, хүссэнээрээ ашиглахыг хүсвэл Google Apps for Education танд туслана. Үүнийг ашигласанаар 10 хүртэлх хүн дотоод хэрэгцээндээ Gmail, Gtalk, Docs, Sites, Calendars боломжуудыг ашиглах боломжтой. Та өөрийн сургууль, компани, багийнхаа логог тавьсан ч болно, үүнийг та бүхэн яг л өөрсдийн мэт өмчилж, хэрэглэж болох юм. Тодорхой хүрээнд илүү эрх чөлөөтэй, бас илүү дутуу зүйлгүйгээр дээрх бүх боломжуудыг ашиглах давуу талыг олгоно

Wednesday, January 11, 2017

Мартагдсан сургууль /аймшгийн өгүүллэг/

Завсарлагааны хонхтой зэрэгцэн миний урд Баяраа үсрэх шахуу гарч ирснээ чихэнд минь чимээгүйхэн "Сүхээ нэг юм хэлье" хэмээн нэгэн зүйл шивнэв. Тэр зүйл бол би болон Баяраа, бас Од гурвуулаа мартагдсан сургууль руу орж бичлэг хийх санаа байлаа. Баяраа угийн л айдаггүй, ангидаа галзуу нэгэн. Аягүй бол намайг явахгүй гэвэл эр хүн биш!! Хэмээн аашлах байх хэмээн алгуухнаар толгой дохив. Ийнхүү шөнийн 12 цагт мөнөөх сургуулийн гадаа уулзалдхаар тохирлоо.
Шөнийн тэнгэрт одод түмэн живаа гялалзах ба гагцхүү сарны гэрэл өнөөх мартагдсан сургуулийг онцлох мэт түүнийг гэрэлтүүлнэ. Болзсон ёсоор бүгд цуглалаа. Баяраа дахин нэг хүн дагуулж ирсэн нь ангид шинээр шилжиж ирсэн Болдоо гэгч нууцлагдмал хүүхэд байх ажээ. Тэрээр тэрхүү шөнө дан хар хувцас өмссөн нь хачирхалтай. Гудамжны үзүүрээс Од камер барьсаар айсуй. Ингээд бид нар хаалганы өмнө тулж ирлээ.
Энд тэнддээ "орохыг хориглоно" хэмээх шар тууз наасан тэрхүү сургууль Одод таалагдсангүй янзтай Од: Хэдүүлээ харих уу? Хэмээн хэлснээ таг дуугүй болов. Хаалгыг эвдээд цааш орвол тоосондоо дарагдсан танхим угтан авлаа. Аль хэдийнээ хуучирч элэгдсэн бүдэгхэн өнгөтэй шал хөлийг хайрах мэт жийхүүцмээр. Тэр үеийн багш нарын зураг гэлтэй жаазнууд тамхимыг ханыг дүүргэх ба том гэгч нь шат урд нь сүндэрлэн байх аж. Баяраа тэсгэл алдан 2 давхар руу камераа барьсаар гүйн одов. Хэсэг хугацааны дараа түүнийг орилох чимээ сургуулиар нэг хадах ба үүнтэй зэрэгцэн хэн нэгний тасхийн инээх дуу сонстох нь тэр. Би Од, Болдыг дагуулсаар дээр гарвал нойлын өрөөний хаалга өчүүхэн нээгджээ. 2 давхраар нойлоос гарах чимээ цуурайтна. Нэг зүйл дуслах чимээ...
Од камераа барьсаар орвол хэн ч алга. Гагцхүү карантнаас гарах зүйл угаалтуураараа халин газраар нэг асгарах аж. Цонхоор тусах сарны гэрэлд улаан цус тод харагдана. Хэдэн арван жил ажилаагүй сургуулиас яагаад цус ус нь мэдэгдэхгүй зүйл гарна вэ? Хэмээн амандаа бувтнахад хэн нэгэн нойл дотроос яагаад ажлаагүй гэж. Дулмаа энд байнга байдаг?хэмээн тасхийн инээх нь тэр. Од камераа барьсаар надтай доош ум хумгүй зугтлаа. Би чи яагаад зугтаад байгаа юм бэ?хэмээн асуувал Од но ной нойлд хэ хэн нэг нэгэн бай байсан хэмээн түгдрэн хэллээ. Би сая л анзаарлаа. Болд алга...
Үргэжлэл бий
2-р хэсэглэл
Од надын чихэнд хоёулаа энэ хараал идсэн новшийн газраас гаръя хэмээн хаалга руу харвал хаалга битгий хэл ул мөр ч алга. Цэвхий хүйтэн цагаан хана л харагдана. Хараал идсэн цонхнууд нь бүгд хадагдсан. Од ухасхийн босон камераа шалган үзвэл нойлд дотор цонхны тавцан дээр бяцхан охин сууж байсан ба камерын үзүүрт болд 2 давхрын 3а гэсэн бичигтэй анги руу орсон нь камерын хальсанд тодхон үлджээ. Од хэсэг бодолхийснээ явхаар шийдэв. Ийнхүү бид хоёр шатаар өгслөө. Шатны чихрах чимээ сурнуулиар нэг цуурайтана. Түнэр харанхуй байшинд камерын өчүүхэн гэрэл бүдэгхэн гэрэлтүүлнэ. 2 давхрын ангиудиас өнөөх 3а гэсэн ангийн хаалга ганцаараа нээлттэй харагдана. Аажмаар дөхөн чагнавал хэн нэгэн уйлах аж. Гэхдээ Болд алга. Бид аажмаар орон гагцхүү хэн уйлаад байгааг мэдхээр гэрэл тусгавал юу ч алга. Самбар дээр бага ангийн хүүхдүүд боддог бололтой 123+231 гэх мэт тоонууд ёолтойж харагдана. Багшийн ширээн дээр журнал маягийн зүйл байх сөхөн үзвэл хүүхдүүдийн нэрс байлаа. Гэхдээ 2 нэр л үлдэн бусад нь шатжээ.
19. М.Дулмаа
20. С.Болд
гэх хоёр нэр байх ба Манай ангийн мөнөөх нууцлагдмал хүү Болд бас С овогтой билээ. Одын бодолд арай Болд энэ ангид сурч байсан юм биш биз дээ? Бас тэр нойлд байсан охин өөрийгөө Дулмаа гэж хэлээд байсан арай Болд Дулмаа хоёр нэг анги хэмээн гацав. Од сандран багшийн ширээний доод шургуулгыг татан үзвэл хувийн хэрэг бололтой зүйлс байх ажээ. Тэр дотроос Болд болон Дулмаагийн хувийн хэргийг сайтар уншлаа
Сурагч: М. Дулмаа
Зан авир: тэр их нөхөрсөг охин, хичээл сурлагандаа сайн. Болдтой их сайн найз. Гэвч ар гэрийн байдал ядуу... үлдсэн хэсэг нь урагджээ. Болдынхыг нээж үзвэл бүгдийг нь уржээ. Үүнтэй зэрэнцэн кордороор хэн нэгний гутлын чимээ тодхон сонсогдлоо. Улам ойртсоор бараг хажууд нь ирэв. Одын зүрх амаар нь гарах шахав. Тэр болд байлаа. Бараг шоконд орсон байдалтай " Тэр үхсэн Тэр үхсэн гэвч яагаад" хэмээн амандаа бувтнасаар та нар эндээс гарахгүй бол тэр та нарыг хүртэл ална хэмээн хэллээ. Од болдоос энэ сургуульд юу тохиолдсон юм бэ? Хэмээн асуувал би уг нь нууцлая гэж болсон юм. Одоо хэлье.
Би 3 дугаар ангид байж билээ. Би Дулмаа гэгч охинтой найзладаг байсан юм. найзлах тусам би түүнд сайн болж байсан. Гэвч тэр надаас нэг зүйл нуусан. Тэр зүйл нь бол тэр хэдхэн сарын настай байсан юм даа. Эдгэшгүй өвчин тусаад хэмээн тэрээр аөөрийн эрхгүй уйлж эхлэв. Тэрээр үргэжлүүлсээр тэр өдөр баасан шариг байсныг би тодхон санаж байна. Сургууль дээр гал гарсан. Би Дулмаатай нойл руу орон нойлын цонхоор хамт үсрэх гэж байтал би үсрээд тэр үлдсэн юм даа. Хэмээн дуугаа хураав. Од би энэ хараал идсэн газраас явлаа хэмээн ангиас гаран одлоо. Тун удахгүй түүний хашгирах чимээ сонсогдлоо гаран харвал түүний цэвхий цагаан болсон нүүр таазнаас өлгөджээ. Миний бодолд сая л нэг юм орж ирэн камер шалгаж байхад нойлын цонр онгорхой байсан шүү дээ хэмээн болдыг дагуулан нойл руу зүглэлээ. Ашгүй онгорхой байна түүгээр бид хоёр үсэртэл Дулмаа түүнийг татан үсрүүлсэнгүй. Хэдийгээр 2 давхраас үсэрсэн болхоор хөл өвдөж байсан хэдий ч амь үлдсэндээ баяртай байлаа. Болд яг л Дулмаа шиг үлдсэн.
Би тэр сургуулийн хажуугаар өнгөрөх тоолондоо нэг зүйл хардаг ба өнөөх нойлын цонхоор Баяраа Болд Од гурав гараа даллан зогсоно. Харин дулмаа хажууд нь бах тав нь хансан янзтай инээж харагдах ажээ.
Төгсөв.
#Дэпер
Зохиогч: Б. Сундуйжав (Batbayr Bagii)
Ямархуу болж сэтгэгдлээ