Monday, May 15, 2017

НҮЦГЭН ИРСЭН, НҮЦГЭН БУЦНА
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ
Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн
Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна
Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Хайртай бүхнээ хамаатан саднуудаа
Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна
Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа
Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Нүглээ үүрээд, буянаа тэврээд нүүр тулна нөгөө хэдтэй
Нөмөрт нь хоргодох там диваажингийн үүдийг сахиж хэсэгтээ саатна
Тэндээс тэгээд тэнгэрийн судлаар үрсээ ажиж
Тэмдэг тавина тэдэндээ эргэж очих гэж...
Буян хураасны ач гавьяа байвал буцаад ирнэ, нүцгэн ирнэ
Нүүр минь шинэ, нуруу минь бас шинэ, бие минь шив шинэхэн
Би одоо гамтай амьдарна, бичгийн ширээгээ өдөр бүр цэгцэлж
Буй биеэрээ шүлэг болно, буцаад нүцгэн явна би сайн мэднэ...
Шүлэг минь үлдэхийг, бусдад тусалсан мөч бүхэн бурханы хайраар үржиж , буцаж ирэх тийз болдгийг бүүр сайн мэднэ
Иймээс булга шуба, ээмэг бөгж биш, буян хурааж, хайр тарьж эхэлсэн
Тарьсан ургацаа хураагаад буцна,
Там диваачингийн үүдэнд хэрэг болно
Нүцгэн ирээд, нүцгэн буцах орчлонд
Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхино
Сүүмгэр цэнхэр туяа болоод
Сүнс минь тэнгэрлүү хавж одно
...Нүцгэн ирсэн, нүцгэн буцна..
"НҮЦГЭН ИРСЭН, НҮЦГЭН БУЦНА" яруу найргийн түүвэр номноос
Х.ДУЛАМСҮРЭН

Wednesday, May 10, 2017

Айдас ба аймшиг-н зураг.Германд аялж явсан нэгэн Япон иргэнээс сэтгүүлч ингэж асууж гэнэ: Манай улсад японы зарим нэг кино болон хүүхэлдэйн киног гаргахыг хориглосон байдаг юм л даа.Та бүхэн яагаад тиймэрхүү хэт аймшгийн эсвэл үзсэн хүн бодит түүхийг нь сонсоод айхаар зүйл хийдэг юм бэ гэхэд нь өнөөх Японы иргэн:

Манай улсад сүнс байтугай л зүйл харна.Тийм учраас хүүхдүүдийг багаас нь дасгаж байна гэхүүдээ.Хүүхэлдэйн болон уран сайхны киногоор дамжуулаад ер бусын зүйлс бидний хажууханд байдаг гэдгийг харуулах ба тэдгээр зүйлстэй болгоомжтой харьцахыг оюун санаанд нь суурилуулж өгч байгаа нэг хэлбэр юм гэж хариулсан байна..#АйдасбаАймшиг

Friday, May 5, 2017

Хүмүүсийн дунд ам дамжсан цуу яриа олон байдаг. Тэдний зарим нь ортой байх нь бий. Гэхдээ ор үндэсгүй зүйлийг дэвэргэж хүмүүсийг айлгах зорилгоор зохиосон нь ч цөөнгүй байдгийг хэн хүнгүй мэднэ. 

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод сүнс, буг чөтгөртэй байшин, хорооллын тоо нэмэгдсэн. Эд мөнгө, эхнэр хүүхэд, зарим нь байшин савандаа хорогдсоноос хүмүүсийн хэлдгээр нөгөө ертөнц рүүгээ явж чадалгүй үлдсэн гэж ярих нь олшрох болж. Зарим телевизээр орой болгон нэг цагийг сүнс буг чөтгөртэй кино, нэвтрүүлгүүдийг цацдаг болсон. Энэ нь хүмүүсийн сэтгэхүйд үнэхээр сүнс, нөгөө ертөнц байдаг гэсэн ойлголтыг суулгаж байгаа хэрэг юм. 

Гэхдээ сүнс оршдог, эс оршдгийг тодорхойлохын аргагүй. Нийслэл хотын ийм тодотголтой газруудын нэг нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн хийдийн зүүн хойно байдаг. Хүмүүс хоёр улаан тоосгон барилгыг сүнстэй хэмээн ам дамжин ярьдаг. Одоо ч гэсэн хүн ойртож зүрхлэхгүй байгаа балгасыг тэндхийн хүмүүс сүнстэй гэж ярьдаг ажээ. 1995-1996 оны үед баригдсан барилгыг ах дүү хоёр барьж эхэлсэн гэдэг. Тухайн үед барилгын материалаар "зодож" хийснийг одоо ч харах боломжтой. 

Гэр хороолол дундаа амины гайгүй орон сууц болох байсан болов уу. Гэвч удалгүй байшингийн эзэд ар араасаа зуурдаар өнгөрсөн аж. Түүний дараа хувиараа бизнес эрхэлдэг залуу гайгүй үнээр худалдаж авсан ч мөн л түрүүчийн адилаар зуурдаар хорвоог орхижээ. Үүнээс хойш хэд хэдэн хүн авсан ч бүтэлтэй зүйл бололгүй өдийг хүргэжээ. Тэндхийн оршин суугчид сүнстэй байшингаас нэг ч тоосго авдаггүй гэсэн. 

Учир нь өнгөрсөн жил пийшин барихаар нэг залуу өнөөх сүнстэй барилгаас хэдэн ширхэг тоосго авчээ. Гэтэл пийшингээ ч барьж амжилгүй гараа хугласан байна. Зарим шөнө хүн уйлж байгаа дуу ч сонсогддог ажээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа ийм явдал тохиолдсон тухай ойролцоо амьдардаг иргэн ярьж байлаа. Хоёр тоосгон байшингийн ойролцоо олон суварга босгосон байдаг. Мөн чанх ар талд нь хадагаар ороосон өндөр багана босгожээ. Үүнийг энэ жил бөө нар ирж босгосон байна. Өдрийн цагаар явахад хуучны барилгыг хог новшиндоо дарагдсан балгас гэж хэлж болох ч шөнө нь хажуугаар нь явах хүн олддоггүй ажээ..... үргэжлэлийг :http://news.gogo.mn/r/80169
линкээр орж үзнэ үү!!

Thursday, May 4, 2017

/Зөвлөмж №4/

 Монгол улсад өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй компьютерын хэрэглээг дагаад компьютер, компьютерын сүлжээг ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэссээр байгаа билээ. Олон нийт, иргэдийн дунд компьютерын гэмт хэргийн тухай ойлголт байхгүй нь уг төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх нэг том шалтгаан болж байгаа юм. Эрүүгийн хуулийн хорин тавдугаар бүлэгт компьютерын гэмт хэргийн талаар зүйлчлэн заасан бөгөөд эдгээр зүйл заалтад:

  • Компьютерийн мэдээлэл, програмыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх
  • Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах.
  • Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах.
  • Нянтай програм зохион бүтээх, ашиглах, тараах зэрэгт эрүүгийн хариуцлага тооцохоор заасан.

Компьютерийн гэмт хэргийн гол бай нь төр, байгууллага, хувь хүний мэдээ мэдээлэл, компьютерийн мэдээллийн дэд бүтэц, програм хангамж байдаг бөгөөд уг төрлийн гэмт хэргийг олон төрлийн арга технологи ашиглан үйлдэгддэг ба эдгээр арга технологиуд өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг.

  • “Identity theft”- Хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурах. 
    • Сэргийлэх арга зам: Шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх. /Зураг, регистрийн дугаар, өвчтөний түүх гэх мэт/ 
  • “Phishing”- Цахим хуудасны хандалтыг өөрчилж, хэрэглэгчийг тусгайлан бэлтгэсэн хуурамч цахим хуудас руу хандуулах замаар мэдээлэл хулгайлах. 
    • Сэргийлэх арга зам: Цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас руу хандах.
  • “Кибер хүчирхийлэл”- Олон нийтийн сүлжээ, цахим шуудан бусад цахим зам сувгийг ашиглан хувь хүнийг гүтгэх, доромжлох, айлган сүрдүүлэх.
    • Сэргийлэх арга зам: Олон нийтийн сүлжээнд болон бусад цахим сүлжээнд үл таних этгээдтэй харилцаа тогтоохтой сэрэмжтэй байх, хэт хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, кибер хүчирхийлэл гэж үзэж буй үедээ хуулийн байгууллагад хандахаас эмээхгүй байх.
  • “Man in the Middle”–Хуурамч AP /Access Point/ үүсгэн, түүнд холбогдсон хэрэглэгчийн мэдээллийг замаас хулгайлах.
    • Сэргийлэх арга зам: Нийтийн болон найдваргүй утасгүй интернетийг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хувийн мэдээлэл, хандах эрхээ нууцлах.

Та өөрийн санамсар болгоомжгүй байдал, хэт хөнгөмсөгөөр найдсаны улмаас гэмт хэргийн золиос эсхүл гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй байж, уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Кибер Аюулгүй Байдлын Газраас зөвлөж байна.
Дэлгэрэнгүйг:http://www.ncsc.gov.mn/index.php?id=102 site-аас үзээрэй